Mar 20, 2023         5

Авлигын эрсдэлийн шинжээч бэлтгэх сургалтад хамруулах урилга

iaacБайгууллага: Авлигатай тэмцэх газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага
Төсөл: “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024)
Сургалтын нэр: Авлигын эрсдэлийн шинжээч бэлтгэх сургалт
Сургалтын хугацаа: 2023 оны 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 1
Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 18.00 цагт

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь АНУ-ын Засгийн газар, Төрийн Департаментийн дэргэдэх Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр Авлигатай тэмцэх газар (АТГ)-тай хамтран “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) төслийг хэрэгжүүлж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3sOz22O холбоосноос авна уу.

ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ

Авлигын эрсдэлийн үнэлгээ нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлон үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чиглүүлэх зорилготой. Уг сургалтад хамрагдсанаар байгууллага дахь авлигын эрсдэлийн түвшнийг илрүүлэн тогтоох, илэрсэн зөрчил дутагдлыг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагаа болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох, ижил төстэй үйл ажиллагааны эрсдэлийг харьцуулах, асуудлыг ач холбогдлоор нь эрэмбэлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах ур чадваруудыг эзэмших болно. Хууль эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангахын тулд АТГ-аас жил бүр “Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г тодорхой тооны төрийн байгууллагуудад зохион байгуулдаг. “Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г төрийн байгууллагууд цаашлаад хувийн хэвшилд ч зохион байгуулах хэрэгцээ шаардлага урган гарсаар байгаа тул “Эрсдэлийн шинжээч”-дийг үе шаттайгаар бэлтгэнэ.

ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАХЫН ДАВУУ ТАЛ

  • Хуулийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах
  • Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх мэдлэг, ур чадвар эзэмших
    • Тоон болон чанарын судалгааны мэдээлэл цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх
    • Баримт бичгийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх
    • Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ ур чадвар эзэмших
    • Судалгаа хийх, ярилцлага хийх ур чадвар эзэмших
  • Эрсдэлийн үнэлгээний шинжээч бэлтгэх сургагч багшаар бэлтгэгдэн сургалт явуулах.

Ажлын даалгаврын дэлгэрэнгүйг дараах холбоос болон QR кодыг уншуулан авч танилцана уу: https://bit.ly/3LvmdEF

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Сонирхсон этгээд товч намтраа (CV) 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 18:00 цагаас өмнө ubyambaa@idlo.int цахим хаягт илгээнэ үү.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us