Oct 12, 2022         3

Авлигын эсрэг сургалтад 1250 иргэн, албан тушаалтныг хамруулав

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хөвсгөл аймгийн ИТХ-аас ирүүлсэн “Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм”-ийн төсөл, “Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын ёс зүйн дүрэм”, “Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”, “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” зэрэг дүрэм, журмыг хянаж, холбогдох саналыг тусгуулахаар хүргүүлэв.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 12 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1250 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us