Feb 20, 2023         4

Эрүүгийн 5 хэрэгт 40 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

iaacАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 124 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 97 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 838 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 21 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 802 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 5 хэрэгт 40 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.  

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Гаалийн газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Нийтийн албан тушаалтан “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал “С” нь хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Сэлэнгэ аймгийн сумын удирдах албан тушаалтан “С” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн сумын албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олж авсан гэх;
  • Төв аймгийн сумын удирдах албан тушаалтан “Б” нь хахууль авсан гэх;
  • Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О”, “И” нар бүлэглэн хахууль авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн сумын удирдах албан тушаалтан “Ж” нь бусдад давуу байдал олгосон гэх.
Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us