Feb 09, 2023         3

Иргэн, хуулийн этгээдээс 52 өргөдөл, гомдлыг хүлээн авав

iaacАвлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 52 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 271 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us