Feb 09, 2023         5

БНТУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

iaacАвлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

Тэрээр хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган эрдэнэт хүний амь эрсдэж, асар их гарз хохирол учирсанд харамсан гашуудаж Туркийн ард түмний уй гашууг хуваалцан, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешт Авлигатай тэмцэх газрын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв.    

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал “Энэ хүнд цаг үед Туркийн ард түмний уй гашууг дэлхийн улс орнууд хуваалцаж, гамшгийг хамтдаа даван туулахаар нэгдэж байгаа билээ. Турк Улсын анд нөхөдтэйгөө зүрх сэтгэлээрээ байнга хамт байх нь учирсан уй гашууг бага ч болов нимгэлж, хүндрэл бэрхшээлийг давж туулах сэтгэлийн хүч өгнө гэдэгт найдаж байгаа”-гаа илэрхийллээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us