Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас зохион байгуулсан шинжээчдийг чадавхжуулах хөтөлбөрт “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинжээчдийн хараат бус байдал” сэдвээр сургалт хийв.
Сургалтад орон тооны бус шинжээч, эмч болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтад хамрагдсан оролцогчдод Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 12 төрлийн хориглолт, хязгаарлалт зэрэг хууль таниулах материал танилцуулж хүлээлгэн өгөв.