Feb 13, 2023         5

Гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

iaacАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 138 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 100 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 819 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 804 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.  

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Ховд аймгийн удирдах албан тушаалтан “Д” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • ЭМЯ-ны албан тушаалтан “М”, “Ц” нар бусдыг хясан боогдуулах замаар иргэн “Э”-ээс 264.000.000 төгрөгийн хахууль авсан гэх;
  • “Чингис хаан” банкны удирдах албан тушаалтан “Б”, “С” нар эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх.
Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us