Feb 03, 2023         5

Төсөв, санхүүгийн асуудал хариуцсан албан тушаалтнуудад сургалт зохион байгуулав

iaacАвлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн эрх бүхий албан тушаалтнуудад авлигын эсрэг сургалт зохион байгуулав.

“Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг-9” чадавх бэхжүүлэх сургалтад оролцож буй 21 аймаг, 9 дүүрэг, яам, агентлагийн төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн 310 албан тушаалтанд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Төсвийн хөрөнгийн зарцуулалт, Эрүүгийн хуулийн зохицуулалт” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт,  дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Амартүвшин нар илтгэл тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэд Авлигатай тэмцэх газрын явуулж буй үйл ажиллагаа, хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн буцаан төлүүлж байгаа, мөн төсвийн захиран зарцуулалтад гарч буй авлигын эрсдэл, тэдгээрийг зөв зохистой зарцуулахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчидтой харилцан яриа өрнүүлэв.

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us