Insurance covers risk of fire absence
Jan 3, 2023
Previous Post
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд нь жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.
2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 38.4 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 77.1 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна.
Мэдүүлгээ шинэчилсэн гаргах хугацаа дуусахад 9 хоног үлдсэн тул мэдүүлэг гаргагч Та бүхэн хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлнэ үү.