Сургалтад 855 иргэн, албан тушаалтан хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам зэрэг төрийн байгууллагаас батлан гаргасан дүрэм, журмыг хянах, цахим хуудсыг үнэлэх, дүн шинжилгээ хийх, зөвлөмж болон мэдэгдлийн биелэлттэй танилцах чиглэлээр хамтран ажиллав.
Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 7 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 855 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.