Aug 30, 2022         3

Эрүүгийн 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

iaacАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн нийт 722 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 707 хэрэг шалгагдаж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга “А”, автотээврийн хяналтын улсын байцаагч “О”, мэргэжилтэн “М” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 5 хуулийн этгээдүүдэд олон улсын ачаа тэврийн С зөвшөөрөл олгуулах зорилгоор тус компаниудын жолооч нарын тоог нэмэгдүүлж бүртгэн давуу байдал бий болгосон, мөн бусдаас хахууль авсан гэх;
  • “Г” нь “Чандмань Илч ОНӨ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажил үүргийг гүйцэтгэж байх явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;  Эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 25-ны өдрийн хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Замын-үүд сумын 3-р багт байрлах Замын-Үүд хийлийн боомтын авто шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-руу экспортын чиглэлд гарч байгаа ачаа тээврийн хэрэгслүүдийг тогтоосон дараалалгүйгээр нэвтрүүлж, өөрт болон бусдад давуу байдал бий болгож, хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаасан, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх;
  • “С” нь нийтийн албан тушаалтан буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 3 удаагийн үйлдлээр хохирол учруулсан гэх;
  • “Г” нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан өр авлага барагдуулах, даатгуулагчдын мэдээллийн санг бүрдүүлэх ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан гэх;
  • “Б” нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 14 эцэг, эхээс Хаан банк дахь өөрийн хувийн дансаар дамжуулан хахууль авсан гэх; Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us