Sep 13, 2022         3

29 сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг хянаж, холбогдох зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлэв

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Стандарт хэмжил зүйн газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээний мөрөөр өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцав.

Эдийн засаг, хөгжлийн яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын албан ёсны цахим хуудаст үнэлгээ хийж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар иргэд, олон нийтэд нээлттэй байлгах мэдээллийг хэрхэн байршуулсан талаар дүн шинжилгээг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Соёлын сайд Ч.Номин, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд нарт зөвлөмж хүргүүлэв.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав.

Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 3, 5, 6, 31, 17, 23, 24, 14, 21, 84, 33, 38, 93, 18, 52, 122, 123 дугаар сургууль, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” зэрэг 20 сургууль, нийслэлийн 16, 154, 56, 129, 147, 94, 46, 157, 192 зэрэг 9 цэцэрлэг, нийт 29 байгууллагад шинээр элсэн суралцах сурагчдын элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж буй комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, бүртгэлтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажилласан бөгөөд тухайн сургууль, цэцэрлэгийн төсөв, санхүү, худалдан авалт, хүний нөөц, томилгоо, ил тод байдлын талаар холбогдох мэдээлэл, баримтад дүн шинжилгээ хийв. Энэ талаарх нэгдсэн тайлан, зөвлөмжийг боловсруулж, нийтлэг зөрчил, анхаарах асуудлын талаар танилцуулга бэлтгэн, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүллээ. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us