ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга
Авлигатай тэмцэх газрын нийт 70 м.кв талбайг “Албан хаагчдын цайны газар-кофе үйлчилгээ”-ний зориулалтаар түрээслүүлнэ.
- Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минут |
Материал хүлээн авах |
АТГ-ын Олон нийтийн төв Санхүү, аж ахуйн алба |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
АТГ-ын Олон нийтийн төвийн хурлын заал 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минут |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1м.кв 10,000 /арван мянга/ төгрөг |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Тусгай зөвшөөрөлтэй бол давуу тал болно. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
*Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын хавсралт “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 3 дахь хэсэг “Сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх үнэлгээний хуудас”-аар үнэлэх. *Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай эсэхээ нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. *Материалыг бүрэн ирүүлсэн, хамгийн өндөр оноо авсан нэг оролцогчийг сонгон шалгаруулна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх)-ний хуулбар. 2.Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл. 3. Ажиллах хүчний мэдээлэл. 4.Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг (Тогоочийн мэргэжлийн диплом, зэргийн үнэмлэх бусад нотлох баримтууд) 5.Түрээслэх үнийн санал |
3.Түрээслэх хөрөнгийн талаарх мэдээлэл авах:
Хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 70112477, 92099009 утсаар авна уу.
Цахим шуудан erdenebaatar@iaac.mn
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж 41, АТГ-ын Олон нийтийн төв.
4. Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх.
Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн. бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичиж ирүүлнэ.