Иргэдтэй харилцах 110 мэдээллийн аппликэйшнийг playstore, аppstore-д байршуулав
“Дата эрх чөлөө: Мэдэх эрх” дата, гэрэл зураг, түүх хосолсон үзэсгэлэнг “Бодлогод залуусын хяналт ТББ”, “Тунгаахуй” өгөгдлийн урлан зэрэг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа. Нээлттэй өгөгдлийг ашиглан олон нийтийн зүгээс төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих боломж, арга хэлбэрийн талаар олон нийтэд ойлголт өгөх, энэ хүрээнд иргэний нийгмийн зүгээс гаргасан санал, санаачилгыг сурталчилсан үр дүнтэй арга хэмжээ болов.
Иргэдтэй харилцах 110 мэдээллийн аппликэйшнийг playstore, аppstore-д байршуулж, нийт 124 мэдээ мэдээлэл оруулж, туршилт хийсэн бөгөөд нийт хандалт 5724 удаа, сард дунджаар 585 удаагийн хандалт хийгдсэн байна. Тус аппликэйшнээр дамжуулан иргэдээс санал асуулга авах өргөн боломж бүрдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар туршилтын журмаар 6 санал асуулга оруулаад байна.