Aug 03, 2022         3

Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 11 гомдол, мэдээллийг шалгав

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 7 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шалгарч санхүүжилт авсан иргэн, аж ахуйн нэгжийн 20 төслийн материалыг одоогоор татан авч, дүн шинжилгээ хийж байна.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав. Ингэснээр Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн нэр бүхий хороодын хэсгийн ахлагч нар, Багануур дүүргийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудтай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэсэн байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us