Jan 26, 2022         3

21 аймгийн ИТХ-ын тогтоолуудад дүн шинжилгээ хийв

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 14 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 359 албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг хууль тогтоомж, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан эсэхийг судлан тогтоох зорилгоор эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу legalinfo.mn цахим системд байршуулсан 21 аймгийн ИТХ-ын тогтоолуудад дүн шинжилгээг хийж  дуусган, “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн төслийг хянаж санал хүргүүлэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us