Дотоод хяналт, аудит, төсөв, санхүүгийн асуудал хариуцсан албан тушаалтанд зориулсан сургалтыг зохион байгууллаа
Авлигатай тэмцэх газар зорилтот бүлэг буюу авлигын эрсдэл өндөртэй албан тушаал эрхэлж байгаа албан хаагчдад зориулсан 5 чиглэлийн сургалтын хөтөлбөр (модуль) боловсруулсан бөгөөд эдгээрээс дотоод хяналт болон төсөв, санхүүгийн асуудал хариуцсан албан тушаалтанд зориулсан модулийн туршилт сургалтыг 2022 оны 1 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д амжилттай зохион байгууллаа.
Төрийн байгууллагад тулгарч буй авлигын эрсдэлийг оновчтой тодорхойлж, урьдчилан сэргийлэхэд дотоод хяналтыг үр дүнтэй зохион байгуулан ажиллахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангахад чиглэсэн дээрх сургалтыг “Дотоод хяналт ба авлига”, “Дотоод аудит ба авлига”, “Байгууллагад авлигын эрсдэлийн шинжилгээ хийх нь”, “Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаанд аудит хийх нь”, “Төрийн санхүүгийн хүрээн дэх авлига”, “Төсөв ба авлига”, “Төрийн хариуцлага ба авлига”, “Төсвийн мэргэжилтний ёс зүй ба авлига” гэсэн сэдвийн хүрээнд ТББ-ын багш нар нийт 14 цагийн хичээл зааж, дасгал ажлыг багаар ажиллуулан албан хаагчидтай харилцан ярилцаж, мэдлэг, чадавхийг дээшлүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Сургалтад яам, агентлаг, нийслэл, дүүргийн нийт 96 албан хаагч хамрагдав.