Jan 17, 2022         5

Хүүхэд, залуучуудад зориулсан арга хэмжээ

iaacИргэдтэй харилцах 110 мэдээллийн аппликэйшнийг playstore, аppstore-д байршуулж, нийт 124 мэдээ мэдээлэл оруулж, туршилт хийсэн бөгөөд нийт хандалт 5724 удаа, сард дунджаар 585 удаагийн хандалт хийгдсэн байна. Тус аппликэйшнээр дамжуулан иргэдээс санал асуулга авах өргөн боломж бүрдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар туршилтын журмаар 6 санал асуулга оруулаад байна.

Авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх агуулга бүхий мэдээлэл агуулсан “Шударга ёс, хөгжил дэвшилд-110” мэдээллийн самбарыг Монгол Улсын 12 яам, 36 агентлагт,  “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг Нийслэлийн боловсролын газар, 9 дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран  төрийн өмчийн 148, төрийн бус 127, нийт 275 сургуульд байршуулах ажлыг зохион байгуулав.

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 134 удаа зохион байгуулж, 341 иргэн, 27304 нийтийн албан тушаалтан, нийт 27645 хүнийг хамруулав. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийх сургагч багш нарыг чадавхижуулж, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилт тавьсанаар орон нутгаас бэлтгэгдсэн сургагч багш нар 4480 хүнд, “Шударга ёсны боловсрол” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн ЕБС-ийн багш нар нийт 20892 хүүхэд, 332 эцэг эхэд буюу нийт 25704 иргэн, албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхэд сургалт зохион байгуулсан байна. Авлигын эсрэг сургалтад хамрагдсан нийт хүний тоо өмнөх оноос 2 дахин, нийтийн албан тушаалтны тоо 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Видео шторк, контентуудыг арилжааны 12 телевиз, орон нутгийн 24 телевиз, “Авлигатай тэмцэх газар” болон “АТГ-Олон Нийтийн Төв” пэйж хуудсууд болон “IAAC Mongolia youtube” хуудсаар дамжуулан түгээж, олны хүртээл болгов. “Авлигатай тэмцэх газар” пэйж хуудасны дагагчдын тоо 4104-аар, “АТГ-Олон нийтийн Төв” пэйж дагагчдын тоо 10126-аар, “IAAC Mongolia youtube” хуудас  захиалагчдын тоо 67.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгоор багш нарын оролцсон 5,  эдийн засагчдын оролцсон 10,  ардын уран зохиолчын оролцсон 3,  телевизийн нэвтрүүлэгч нарын оролцсон 4, богино хэмжээний кино, клип 9,  сэтгүүлчдийн оролцсон 15, нийт 46 видео, контент, шторк бүтээж, олон нийтийн сүлжээ, радио, телевизээр тасралтгүй сурталчлан түгээж ажиллалаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us