Apr 28, 2010         8

Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагын салбарыг УИХ-д нээлээ /2010.04.28/

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэн Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагын салбар байгууллагыг УИХ-д байгуулж ажиллахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ.

2002 оны Канадын Оттава хотноо анх байгуулагдсан энэ байгууллагад 90 гаруй улсын 900 гаруй парламентч гишүүнчлэлтэй юм байна.

Авлигын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлэг мэдээллийн ил тод байдал болон сонирхлын зөрчлийг хязгаарлах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөнгө угаах болон авлигын гэмт хэргийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөн Авлигын эсрэг олон улсын конвенци болон дотоодын хууль тогтоомжын хэрэгжилтэд хяналт тавих, парламентын гишүүдийн ёс зүйг сайжруулах, парламентын хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэдгээ дээрх гишүүд сэтгүүлчдэд дуулгалаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us