110 тусгай дугаараар 149 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2021 оны 12 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 27 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тендер худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 149 дуудлага хүлээн авсан байна.
Тус алба “Хорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хороонд хандаж, үйлчилгээ авсан иргэдийн бүртгэл, статистикийн талаарх судалгаа”, “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги (2022-2024) боловсруулах судалгаа”, “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох судалгаа” зэрэг судалгаа, дүн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна.