Jun 27, 2022         3

Хөвсгөл аймгийн төрийн байгууллагууд “Үйлчилгээгээ хялбаршуулъя” аян зохион байгуулна

iaacАвлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлж, цар хүрээг тэлэх, шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд төрийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх үйлсэд олон нийтийг татан оролцуулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албатай хамтарч төрийн болон хууль хяналтын байгууллага, үйлчилгээний салбарын албан хаагчдыг хамруулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг “Авлигын эсрэг миний, бидний оролцоо” сэдвээр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Авлигатай тэмцэх газраас зарласан "Таны эрх таны оролцоо: Авлигад үгүй гэж хэлье" аянд нийт 18 байгууллагын 90 гаруй албан хаагч нэгдлээ. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын 40 албан хаагчид “Авлигын шалтгаан, нөхцөл, хор хөнөөл” сэдвээр мэдээлэл хийж, тус аймгийн шударга байдлын үнэлгээг сайжруулах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөв.

Энэ оны 8 дугаар сараас эхлэн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын дунд “Үйлчилгээгээ хялбаршуулъя” аяныг зохион байгуулахаар болжээ.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us