2022 оны эхний хагас жилд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлт
2022 оны эхний хагас жилд өмнөх оны үлдэгдэл 125, шинээр хүлээн авсан гэмт хэргийн талаархи 829, нийт 954 гомдол, мэдээллээс 165-ыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу харьяалах байгууллагад нь шилжүүлж, гэмт хэргийн шинжтэй 789 гомдол, мэдээллийг бүртгэлд оруулан шалгасан байна.
Гэмт хэргийн талаарх нийт 789 гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 313 буюу 32.8 хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээж, 327 гомдол, мэдээлэл буюу 34.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 21 гомдол, мэдээлэл буюу 2.2 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, 128 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 86.6 хувьтай байна.
Тухайн онд шинээр хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл 678 байгаа нь өмнөх оны мөн үеэс 65 нэгжээр буюу 10.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.