Jul 04, 2022         4

АТГ 2022 оны эхний хагас жилд: Зөвлөмж

iaacХуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт заасан “авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх” чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажил, арга хэмжээг хэрэгжүүлэв.

Тайлант хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад   тус бүр 2 удаа, Эрүүл  мэндийн сайд, Нийслэлийн Хүрээ амаржих газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн боловсролын газарт  буюу эрх бүхий  байгууллага, албан тушаалтанд авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллах, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх, албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, түүнд тавих дотоод хяналыг сайжруулах чиглэлээр  нүүр тулсан уулзалтуудыг  хийн зөвлөмжийг гардуулан өгч, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн сайдад болон Нийслэлийн Хүрээ амаржих газарт хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг хүлээн авч, дүн шинжилгээ хийж байна.

2022 оны эхний хагас жилд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгахаар хуулийн этгээдэд хүргүүлсэн 69 мэдэгдлээс 16 мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэлд дүн шинжилгээ хийв. Үүнээс 4 мэдэгдлийн мөрөөр үр дүнтэй арга хэмжээ авч, авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгасан байлаа. Бусад мэдэгдлийн мөрөөр үр дүнтэй арга хэмжээг аваагүй байх тул 5 байгууллагад зөвлөмж, шаардлага хүргүүлээд  байна.

 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us