Jun 23, 2022         3

Монголын шүүгчдийн холбоотой хамтран ажиллана

iaacАвлигатай тэмцэх газраас авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах үйл ажиллагаанд төрийн бус байгууллагыг татан оролцуулж, хамтран ажилладаг.

Энэ ажлын хүрээнд Монголын шүүгчдийн холбооноос ирүүлсэн хамтран ажиллах саналын хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах зорилтыг хангах” зорилтыг хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдийн дунд үүссэн төөрөгдлийг арилгах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав.

Тус уулзалтад Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөнахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяа, ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ, Монголын шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Наранчимэг, Монголын шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хосбаяр, А.Сарангэрэл, Б.Батзориг, Монголын шүүгчдийн холбооны туслах Г.Цолмонгэрэл нар оролцлоо.

Уулзалтаар Монголын шүүгчдийн холбооноос гаргасан санал санаачилгыг дэмжин хамтран ажиллах төлөвлөгөө баталж, иргэд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцов.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us