Jun 06, 2022         4

Шударга байдлын үнэлгээг нэмэгдүүлэх чиглэлээр Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай цахим уулзалт хийв

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн байгууллагыг авлигаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авлига үүсэх шалтгаан, нөхцөлийг арилгах, “Шударга байдлын үнэлгээ”-г нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран цахим уулзалтыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд олон нийтийн анхаарал татаж байгаа мэдээллийг нээлттэй болгох, бодлого, байр суурийг танилцуулах, төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх, зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг олон нийтэд ил тод байлгаж, түүнтэй танилцах боломжоор хангах, төрийн албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгон эрхэлж байгаа ажлын онцлогтой нь холбогдуулж үйл ажиллагаанд хориглох зүйлийг тогтоон мөрдүүлэх, олон нийтийн иргэдийн хяналт, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах, мэдээллийг харилцан солилцох, олон нийтэд мэдээллийг тогтмол хүргэж байх, төрийн байгууллагаас гаргасан шийдвэр иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой, нээлттэй байх, худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэх, иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх энэ чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг тухайн байгууллагын үнэлгээг нэмэгдүүлэхэд зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ болон мэдээ мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөв.

Тус уулзалтаар орон нутагт зохион байгуулагдаж буй авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажил, “Зөв зөвд шударга зөв” аяны талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Алтаншагай танилцуулж, төрийн үйл ажиллагааг хялбаршуулах, шударга байдлын үнэлгээг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудаас иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, тодорхой ажлуудыг зохион байгуулахаар ярилцав.

Цаашид байгууллагын гадаад шударга байдлын үнэлгээг дээшлүүлэх, үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагатай байдал, авлигын эрсдэлийн индексийг бууруулах, авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг иргэдэд сурталчлан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх чиглэлээр анхаарч ажиллах чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов.

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us