Dec 17, 2021         4

Шударга ёсны боловсрол олгох хөтөлбөрт 827 багш, 20892 сурагч, 332 эцэг, эх хамрагдав

iaac

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан шударга иргэнийг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Шударга ёсны боловсрол” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатанд Авлигатай тэмцэх газраас орчуулан хэвлүүлсэн “Шударга ёсны боловсрол: Авлигатай тэмцэх, үнэт зүйлс болон хууль дээдлэх талаар боловсрол олгох нь” гарын авлагыг үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор уг гарын авлагын дагуу сургагч багш бэлтгэх сургалтыг Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан. Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр анги, 10-12 дугаар ангид заах хичээлийн агуулгаар нийслэлийн төрийн өмчийн 29 дунд сургуулийн 35 багшийг хамруулсан.

Хөтөлбөрийн хоёр дахь шатанд сургагч багшаар бэлтгэгдсэн багш нар өөрсдийн сургууль дээр багш бэлтгэх сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 5-15-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 827 багшийг шударга ёсны агуулгаар хичээл заах багшаар бэлтгэв. Тэдгээр бэлтгэгдсэн 827 багшийн хичээлд нийт 20892 хүүхэд, 332 эцэг, эх хамрагдсан юм.  

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Шударга ёсны боловсрол олгох хөтөлбөр”-ийг дүгнэх хэлэлцүүлгийг Олон нийтийн төвд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд хөтөлбөрийн агуулгын дагуу бэлтгэгдсэн 35 сургагч багш танхимаар, мөн цахим орчинд 50 гаруй сургуулийн төлөөлөл оролцож, “Шударга ёсны боловсрол олгох хөтөлбөр”-ийг өөрийн сургууль дээр хэрэгжүүлэх явцад сурсан мэдсэнээ хуваалцаж, хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага болон үр дүнгийн талаар ярилцаж, багш сурагчдын сэтгэгдлийг сонсов.

Хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар “Шударга ёсны боловсрол олгох хөтөлбөр” нь сургуулийн орчинд нэгэн чухал арга хэмжээ болсныг онцлоод цаашид үргэлжлүүлэн хийх, заагдах хичээлийг улирал тутамд оруулж байх, эцэг, эхчүүдэд хичээлийн агуулгыг ойлгуулах нь нэн чухал байгаа талаар саналаа илэрхийллээ.

iaac

iaac

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us