Jun 10, 2022         4

Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 163 дуудлага хүлээн авав

iaacАвлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 41 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 65.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 163 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.  

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us