“Таны эрх, таны оролцоо: Залуучууд авлигыг тэвчихгүй” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг олон улсын авлигын эсрэг өдөр хэмээн зарласан бөгөөд энэ жилийн хувьд олон улсын авлигын эсрэг өдрийг дэлхий нийтээр “Таны эрх, Таны оролцоо: Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Авлигатай тэмцэх газраас олон улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан 13 их, дээд сургуулийн оюутнуудад шударга ёсны талаарх үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох, авлигын эсрэг дуу хоолойг нь сонсох, санал санаачилгыг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор “Таны эрх, таны оролцоо: Залуучууд авлигыг тэвчихгүй” нээлттэй өдөрлөгийг “Реакшн видео контент бэлтгэх”, “Чөлөөт индэр” мэтгэлцээн гэсэн 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн үеэр оюутан залуучууд авлигын хор хөнөөл, шударга бус үйлдлийг үл тэвчих, шүгэл үлээгч байхын ач холбогдлыг хэлэлцэн мэтгэлцэж, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, хүсэл зоригоо илэрхийлэхэд суралцсан шинэлэг арга хэмжээ боллоо.