Nov 12, 2021         3

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

iaac

Авлигатай тэмцэх газар нь Төрийн байгууллагаас 2019, 2020 онд зарласан худалдан авах ажиллагаан дахь авлигын нөхцөл байдлын судалгаа-г гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРТАЙГ НОТЛОХ МЭДЭЭЛЛИЙГ байгууллагын танилцуулга, (тухайн ажилтай ижил төстэй ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага /судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр мэргэшсэн байх/-ын талаарх мэдээлэл) ирүүлнэ.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар хот 14250

Холбоо барих утас: 70112565

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us