Nov 16, 2021         3

Нийтийн албанд томилогдох 176 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

iaac

Авлигатай тэмцэх газар 2021 оны 11 дүгээр сарын 08-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 176 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 222 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 381 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 205 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 92 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 13 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 79 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.  

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us