Ү.Амарбат: АТГ хамгийн бүтээмжтэй ажилласан
Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, хуульч Ү.Амарбат өөрийн сошиал хуудсанд дараах мэдээллийг оруулжээ.
“2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр анх Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг зарласан билээ. Түүнээс хойш 200 тэрбумын эргэн төлөлт хийгджээ. Өнгөрсөн 4 сарын хугацаанд миний бодлоор хамгийн бүтээмжтэй ажилласан газар бол АТГ байлаа. Хатуухан хэлэхэд манай өр барагдуулах ажлын голыг тэнд л нугалсан байх. Олон ч хэрэг шалгагдаад одоо хуулийн бидний хэллэгээр боогдоод шүүх рүү шилжиж байгаа бололтой.
Банкны асуудалд холбогдсон гишүүдийн асуудал УИХ-аар орсон ч бүрэн эрх нь хэвээр үлдсэн. МАН-ын дүрмээр намын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдсон бол намын гишүүнээс түдгэлзүүлэх дүрэмтэй. Өөрсдийнхөө баталсан дүрмээ өөрсдөө хэрэгжүүлж л таарах учиртай” гэсэн байна.