Nov 17, 2021         4

“АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДЭЛХИЙ НИЙТИЙН СҮЛЖЭЭ (GLOBE)”-НИЙ ГИШҮҮН БОЛОВ

iaac

Авлигатай тэмцэх газар нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас үүсгэн байгуулсан “Авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны дэлхий нийтийн сүлжээ” (GlobE)-ний гишүүн боллоо. 

“GlobE”дэлхий нийтийн сүлжээг 2021 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулсан “Авлигын эсрэг Ерөнхий Ассамблейн Тусгай чуулган”-ы үеэр албан ёсоор байгуулсан бөгөөд өдгөө 46 улсын 77 байгууллага гишүүнээр нэгдээд байна. Тус сүлжээ нь улс орнуудын авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцаа холбоо, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх зорилготой. 

Авлигатай тэмцэх газрын албан хаагч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Вена хотноо зохион байгуулагдаж буй тус сүлжээний анхдугаар уулзалтад цахимаар оролцож байна. 

iaac

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us