Nov 17, 2021         3

КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КАТЕРИНЕ ИВКОФФ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ЗОЧИЛЛОО

iaac

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катерине Ивкоффыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын болон Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав. Элчин сайд Ивкофф тус байгууллагын авч хэрэгжүүлж буй ажлуудыг өндрөөр үнэлж, авлигын гэмт хэргийн мөрдөн шалшах ажиллагаа, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг зохицуулсан эрх зүйн орчны талаар тодруулан, харилцан санал солилцов. 

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ивкофф тус байгууллагын хэлтэс, албадаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцан, цаашид албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us