May 06, 2022         3

“Тэнгис”, “Гэгээнтэн”, “Prime cineplex”, “Өргөө” кино театруудтай хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгуулав

iaacИргэдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох чиглэлээр богино хэмжээний видео контент, шторк мэдээлэл бэлтгэн “Авлигатай тэмцэх газар”, “АТГ-Олон нийтийн төв” фейсбүүк пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хот, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Prime cineplex”, “Өргөө-1, 2, 3, “Дархан-Уул аймгийн Өргөө”, “Орхон аймгийн Өргөө” нийт 9 кино театрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулан кино эхлэхийн өмнө АТГ-аас бэлтгэн гаргасан видео шторкийг үзэгч нарт толилуулахаар болов.  

iaacУг  шторк нь кино найруулагч Ч.Найдандорж, Б.Гарамханд, У.Пүрэвжав нарын “шударга, ёс зүй, зөв дадал хэвшилтэй байх” агуулга бүхий мэдээллийг агуулсан ба видео шторкийг нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд түгээхээр болсон.  

Кино театруудын удирдлагын зүгээс олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд АТГ-тай хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагаас бэлтгэн гаргаж буй сурталчилгааны контентуудад дэмжлэг үзүүлэх, нийгэмд гэрэл, гэгээг асаахад хувь нэмрээ оруулах талаар уулзалтын явцад цохон тэмдэглэсэн юм.  

Тэнгис”, “Гэгээнтэн”, “Prime cineplex”, “Өргөө” кино театрын хамт олонд талархал илэрхийлье.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us