Mar 24, 2010         7

Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний биелэлтийг шалгаж байна /2010.03.24/

Авлигатай тэмцэх газрын санаачилга, оролцоотойгоор яам, агентлагууд авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж буй билээ. Ерөнхий сайдын баталсан “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг үнэлж дүгнэж байна.

Төлөвлөгөөний биелэлтийг үнэлж дүгнэх үйл ажиллагаанд бүх яам, Засгийн газрын агентлагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамрагдаж байгаа ажээ. Ажлын хэсгийн гишүүд шалгалтын ажлыг дуусгамагц нэгдсэн танилцуулга гаргаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх юм байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us