Apr 26, 2022         3

Өмнөговь аймгийн төрийн албан хаагчид “Зөв зөвд шударга зөв” аянд нэгдэв

iaacАвлигатай тэмцэх газраас “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд олон нийтийн сүлжээг ашиглан авлигатай тэмцэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, үнэн зөв мэдээ, мэдээллийг бодит эх сурвалжаас түгээх зорилготой “Авлигатай тэмцэх газар”  фэйсбүүк хуудас, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, ёс зүйг дээшлүүлэх, байгууллагын соёлыг тогтоох зорилготой “АТГ-Олон нийтийн төв” фэйсбүүк хуудсыг төрийн албан хаагч, бие бүрэлдэхүүнд сурталчлах, нэгдэх, дагах уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү уриалгыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжин,  Засаг даргын Тамгын газрын харьяа 21 агентлаг, 15 сумын төр, захиргааны  байгууллагуудын нийт 1500 гаруй албан хаагч Авлигатай тэмцэх газрын албан ёсны фэйсбүүк хуудсуудад нэгдэж, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, сургалт сурталчилгаатай холбоотой мэдээллийг тогтмол авч, түгээж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us