Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтран ажиллана
Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэх 110 тусгай дугаарын утсыг сурталчлах ажлын хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран ажиллахаар боллоо.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын маркетинг хамтын ажиллагааны дарга О.Намчинтай АТГ-ын УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан комиссар С.Баярцэцэг нар ажил хэргийн уулзалт зохион байгуулж, АТГ-аас бэлтгэн гаргасан сурталчилгааны стикер наалт, материалуудыг хүлээлгэн өгч, иргэдэд авлигын хор хөнөөлийг ойлгуулан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон юм.