May 04, 2022         3

Зам тээвэр, хөгжлийн сайдад зөвлөмж хүргүүлэв

iaacАвлигатай тэмцэх газар нь төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох,  авлигын эрсдэл, шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас өчигдөр Зам тээвэр, хөгжлийн сайдад албан зөвлөмжийг танилцуулав. Зөвлөмжийг танилцуулах уулзалтад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, тус хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар Р.Төрбулаг нар оролцов.

iaac

Тус зөвлөмжид “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэн БНХАУ-ын зүгээc “Гашуунсухайт-Ганцмод” боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлтэд хязгаарлалт хийснээс үүдэн ачаа тээврийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж, улс хооронд тээврийн үйл ажиллагаа явуулахад нэмэлт шаардлага, шалгуур тавьснаас Монгол Улсаас гарч буй экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд өөрчлөлт орох нөхцөл бүрдэн, улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд хүнд суртал чирэгдэл үүсгэх, уялдаа холбоогүй ажиллах, албан хаагчидтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчлүүд гарч байгаа талаар, мөн гарч буй асуудлуудын шалтгаан нөхцөлийг арилгах саналуудыг тусгажээ.  Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс тус зөвлөмжийн хүрээнд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ гэдгээ илэрхийллээ.

 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us