Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Авлигатай тэмцэх газар нь “Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадаад улсад байршсан эд хөрөнгийг хураах, битүүмжлэх талаарх гадаад улс орны хууль тогтоомжийг үндэсний хууль тогтоомжтой харьцуулан судлах, үндэсний эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах судалгаа”-г гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРТАЙГ НОТЛОХ МЭДЭЭЛЛИЙГ баг (байгууллага)-ийн танилцуулга (тухайн ажилтай ижил төстэй ажлын туршлага, судлаачдын мэдлэг, уг чадвар, туршлага /судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр мэргэшсэн байх/-ын талаарх мэдээлэл)-ын хамт ирүүлнэ.
Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар хот 14250
Холбоо барих утас: 70112565