Mar 30, 2010         11

Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Эрдэнэбилэгтэй хариуцлага тооцож, хууль хэрэгжүүлэх сонирхол Д.Зоригт сайдад бий юу? /2010.03.30/

Тагнуулын ерөнхий газрын болон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нар хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд мэдүүлээгүй албан тушаалтандаа хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангасан байхад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Эрдэнэбилэгт хариуцлага тооцоогүй байна.

Д.Зоригт сайдын тушаалаар Ашигт малтмалын газрын дэд даргаар томилогдсон Д.Эрдэнэбилэг хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд мэдүүлээгүй бөгөөд нөхөж мэдүүлсэн ч худал мэдүүлсэн болох нь шалгалтаар тогтоогдсон юм. Түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад “МИАТ” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор урамшуулал болгон олгосон 73 сая төгрөг, эхнэрийнхээ нэр дээр байдаг “Рийчкашмер” ХХК-ийг мэдүүлээгүй байжээ. Иймд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Д.Эрдэнэбилэгт хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаар хоёрдугаар сарын 25-ны дотор хариу ирүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод албан шаардлагаар мэдэгдсэн ч хариу ирүүлээгүй байна. Төрийн сайдад хууль хэрэгжүүлэх сонирхол бий эсэх нь хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, нөхөж мэдүүлсэн ч худал мэдүүлсэн агентлагийн дэд даргадаа хариуцлага тооцож чадах эсэхээс шууд хамааралтай байх биз ээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us