Тендерийн урилга
2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын системд шаардлагатай тоног төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: NCB-1.2.8
Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Авилагтай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын системд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх дэд төслийг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сервер, үйлдлийн системийн лиценз болон дагалдах хэрэгсэл нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Төгрөгийн данс:
Хүлээгч байгууллага: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Хүлээн авах дансны нэр: ЗГХЭГ НС
Дансны дугаар: 100900010408
Харилцагч банк: Төрийн сан
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Санхүүгийн шаардлага:
- Борлуулалтын хэмжээ: 3 жил буюу (2019, 2020, 2021) онуудын борлуулалтын орлогын дундаж 500,000,000 төгрөгөөс багагүй байх.
Туршлагын шаардлага:
- 2019-2021 онуудад Сервер нийлүүлсэн 3 –с доошгүй гэрээ хэрэгжүүлсэн байна гэрээ тус бүр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй үнийн дүнтэй байна.
Тендер шалгаруулалтыг 2011 оны 1-р сард боловсруулж гаргасан ОУСБХБ-ны зээл, ОУХА-ын зээл, тусламжийн хөрөнгөөр Дэлхийн банкны зээлдэгчид бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авах журам, санхүүжилтийн хэлэлцээрийн 2 дугаар хавсралт дахь Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэнэ.
Тендерийн хамт 4,500,000 (Дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 5 сарын 13-ны өдрийн 15:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 20/6, Эрдмийн ордон, 1405 тоот, хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 5 сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 20/6, Эрдмийн ордон, 1405 тоот.
Утас: 976-76004870;
И-Мэйл: procurement@smart.gov.mn