Apr 20, 2022         3

Дэлхийн банкны Шударга байдлын дэд ерөнхийлөгчийн газрын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн мөрдөн шалгах албаны дарга Ришели Ломакстай уулзав

iaacАвлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар Дэлхийн банкны Шударга байдлын дэд ерөнхийлөгчийн газрын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн мөрдөн шалгах албаны дарга Ришели Ломакстай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр уулзав.

Уулзалтын эхэнд Ноён Ришели Ломакс Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа, үр дүн, Авлигатай тэмцэх газрын авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцав. Тэрээр Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд залилан, авлигын үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах чиглэлд гүйцэтгэж буй сайн туршлагын талаар мэдээлэл өгч, талууд төслийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаанд онцгойлон анхаарах, авлигын эрсдэлийг хэрхэн бууруулах, хянах талаар ярилцав.

iaac

Түүнчлэн, Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Ноён Ришели Ломакс нар нь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд өргөн хүрээнд нягт хамтран ажиллах, хуульд заасан чиг үүргийн хүрээнд цаашид санамж бичиг байгуулан ажиллахаар тохиров.

iaac

Дэлхийн банкны Шударга ёсны дэд ерөнхийлөгчийн газар нь Дэлхийн банкны бие даасан, хараат бус нэгж бөгөөд тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт авлига, залилангийн үйлдэл тулгарахаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах, хариуцлага ногдуулах чиг үүрэг бүхий байгууллага юм.

 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us