Apr 20, 2022         3

Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал АНУ-ын Мянганы сорилтын корпорацын удирдлагатай уулзав

iaacАвлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Компактын үйл ажиллагаа хариуцсан захирал Кэвин Митчэлл, Авлига, хээл хахуулийн асуудал хариуцсан ахлах захирал Кристофер Уильямс, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Уранчимэг тэргүүтэй төлөөлөгчдийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав.

iaac

Уулзалтын эхэнд Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцуулав. Компактын үйл ажиллагаа хариуцсан захирал Кэвин Митчэлл Монгол Улсын авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшаан магтаж, Монгол Улсад хэрэгжих Усны компакт гэрээний талаар танилцуулж, төслийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

iaacУсны компакт гэрээний хүрээнд АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, үүнд  нийтдээ 461,8 сая ам долларыг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us