Apr 01, 2022         5

“Авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаа” сэдэвт танхимын сургалтыг зохион байгуулав

iaacАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 480 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 71 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.10.4-1-д тусгасан авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах ажлын хүрээнд орон нутгийн сургагч багш нарын заах сургалтын сэдэв, агуулгыг өргөжүүлэх, кейс, жишээн дээр багаар ажиллах чадвар эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох боломж бүрдүүлэх зорилгоор “Авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаа” сэдэвт 21 аймгийн сургагч багш нарыг чадавхжуулах танхимын сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба сургалтад орон нутгийн 35 сургагч багш хамрагдав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us