Mar 28, 2022         3

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 579 хэрэг шалгагдаж байна

iaacАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 30 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 598 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 579 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 4 хэрэгт Улаанбаатар хотод 4, орон нутагт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us