Dec 21, 2009         9

Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг дарга Л.Амгалангад хариуцлага тооцжээ /2009.12.21/

Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлж, хууль зөрчсөн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт 2009 оны гуравдугаар сарын 5- нд албан бичиг явуулсан талаар тухайн үедээ Авлигатай тэмцэх газраас мэдээлж байсан.

Авлигатай тэмцэх газраас тавьсан албан бичгийн дагуу Засаг дарга Л.Амгалангийн гурван сарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан талаараа Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Авлигатай тэмцэх газарт хариу ирүүллээ.

Засаг дарга Л.Амгалан нь 2006, 2007, 2008 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн нэр дээр бүртгэлтэй орон сууц, “Дэлгэрэх Эл Эй” ХХК, 2007 оны мэдүүлэгтээ байгууллагаас нийгмийн асуудал шийдвэрлэх хүрээнд буцалтгүй тусламжаар олгосон мөнгө, 2007, 2008 оны мэдүүлэгтээ банкин дахь төгрөгийн хадгаламжийг тус тус мэдүүлээгүй нь илэрсэн бөгөөд гаргасан зөрчилд нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу хариуцлага тооцуулахаар Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаярт Авлигатай тэмцэх газраас албан бичиг, албан шаардлага явуулж байсан юм.

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “... хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно” гэж заасан байдаг.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us