Sep 15, 2007         9

Иргэд газрын албадыг шалгуулахыг хүсэв

Авлигатай тэмцэх газрын ээлжит нээлттэй хаалганы өдөр өнөөдөр боллоо. Тус газар төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгах чиглэлээр иргэдээс мэдээлэл хүлээн авах 1977 утсыг ажиллуулж байгаа билээ. Утсаар ирүүлсэн мэдээллүүдийн дагуу лхагва гариг бүрийн 11.00-13.00 цагийг төрийн байгууллагууд, түүний албан тушаалтнуудын хүнд суртал, чирэгдэлтэй үйлчилгээний улмаас хохирсон иргэдэд зориулж байгаа юм.

1977 утсанд ирүүлсэн иргэдийн мэдээллийн дийлэнх нь нийслэл, дүүргийн газрын албадын үйл ажиллагаатай холбоотой гомдол эзэлж байна. Тиймээс энэ сарын 19-нийг хүртэл газрын асуудлаар иргэдийн санал бодлыг хүлээн авахаар төлөвлөжээ.

Авлигатай тэмцэх газарт өчигдөр ирсэн иргэдийг тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд хүлээн авч уулзаж ярилцлаа. Иргэд Нийслэлийн газрын албаны үйл ажиллагааны талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж, зарим албан тушаалтныг нь шалгуулах хүсэлтэй байв.

Үнэлгээ

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us