ЖЕНДЭРИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР (ДАВТАН ЗАР)
Байгууллага: Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага
Төсөл: “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал”
Ажиллах хугацаа: 3 сар
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр
ОУЭЗХБ-ЫН ТУХАЙ
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь 2012 оноос Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааныхаа хүрээнд хууль дээдлэх ёс, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй үр дүнтэй хамтран ажиллаж байна. ОУЭЗХБ-аас “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийг АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь авлига, албан тушаалын гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэх, Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах замаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлэхэд оршино .
ЗӨВЛӨХИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ
Жендэрийн зөвлөх нь жендэрийн талаарх олон улсын шилдэг туршлагыг сургалтын хэрэгцээнд тусгаж, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар болон хууль сахиулах байгууллагуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд жендэрийн ойлголтыг тодорхойлно. Жендэрийн тухай ойлголт нь авлига, албан тушаалын гэмт хэрэг, ялангуяа эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамт үзүүлэх, зохион байгуулалттай хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн жендэрийн асуудлыг судлах аргачлал болно. Жендэрийн зөвлөх нь төслийн Суурин хөтөлбөрийн менежерт шууд тайлагнаж, АТГ, УЕПГ, хууль сахиулах байгууллагууд олон улсын зөвлөхтэй хамтран дараах чиглэлээр ажиллана:
1. АТГ, УЕПГ, хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдад, зориулсан иж бүрэн, үр дүнтэй, жендэрийн талаарх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг бэлтгэж, хүргэх зорилгоор жендэрт суурилсан сургалтын хэрэгцээний үнэлгээг тодорхойлох.
2. Авлигын эсрэг хууль эрх зүйн орчны судалгаа хийх (хөрөнгө буцаах, эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь олон улсын хамтын ажиллагаа).
3. АТГ, УЕПГ, хууль сахиулах байгууллагуудаас мэдээлэл цуглуулах, жендэрт суурилсан аргачлал боловсруулж ажлын төлөвлөгөө гаргаж батлуулна.
4. ОУЭЗХБ-тай нягт хамтран ажиллаж жендэрт тохирсон үнэлгээний хэрэгслийг бэлтгэх. Эдгээр хэрэгслийг ОУЭЗХБ хянаж, баталгаажуулна.
5. АТГ болон бусад тодорхойлсон байгууллагуудаас мэдээлэл цуглуулах.
6. Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, АТГ, шүүх эрх мэдлийн байгуулагууд, хууль зүйн салбарын байгууллагууд болон бусад тодорхойлсон байгууллагуудад зориулсан үнэлгээний нэгдсэн тайлан, сургалтын хөтөлбөр боловсруулах. АТГ, сонгогдсон сургагч багш нарын бүрэлдэхүүн, Авлигатай тэмцэх олон улсын шинжээчийн дэмжлэгтэйгээр 2015 оны эрх зүйн харилцан туслалцааны гарын авлагыг шинэчилж, олон улсын сайн туршлагыг харгалзан жендэрийн хэрэгслийг сургалтын хөтөлбөрт тусгана. Үнэлгээний тайлан, сургалтын хөтөлбөрийн төслийг ОУЭЗХБ хянан шалгана.
7. Эцсийн үнэлгээний тайлан, сургалтын хөтөлбөрт шаардлагатай засваруудыг хийж, баталгаажуулна.
8. Батлагдсан сургалтын хөтөлбөр, ОУЭЗХБ -ын олон нийтийн оролцоо, практик сургалтын сайн аргачлалыг ашиглан сонгогдсон сургагч багш нарын бүрэлдэхүүнд сургагч багш нарын сургалтыг хийнэ. Зөвлөх нь жендэрийн үзэл баримтлалын талаар сургалт явуулахад дэмжлэг үзүүлж, жендэрийн хэрэглүүрийг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгнө.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Боловсрол, ажлын туршлага
- Жендэр судлал, эрүүгийн эрх зүй, олон улсын эрх зүй, болон бусад холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Жендэрийн сургалт зохион байгуулж байсан, авлигын эсрэг эрүүгийн эрх зүйн болон бусад холбогдох чиглэлээр ажилласан туршлагатай байх.
- Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөр, ялангуяа жендэрийн сургалт боловсруулсан туршлагатай байх.
- Хууль зүйн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байсан туршлагатай байх.
- Судалгааны өндөр чадвартай, хууль тогтоомжийн хяналт, үнэлгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
- Бичгийн болон харилцааны өндөр чадвартай байх.
Техникийн ур чадвар:
- Жендэрийн хэтийн төлөв, холбогдох шударга ёсны зарчмууд, авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын/үндэсний шилдэг туршлагын талаарх мэдлэгтэй байх.
- Аналитик ур чадвартай байх.
- Хууль зүйн салбарын гол агентлагууд, холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд янз бүрийн оролцогч талуудтай хамтран ажиллах чадвартай байх.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Сонирхсон хүмүүс өөрийн намтар (CV), өргөдлийг (cover letter) ОУЭЗХБ-ын төслийн нэгж рүү btserenkhuu@idlo.int имэйл хаягаар ирүүлнэ үү. НӨХЦӨЛ Ажлыг 3 сарын хугацаанд хагас цагаар гүйцэтгэнэ.
Эцсийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр