Jan 27, 2010         7

“Хөрөнгө, орлогын мэдүүлэг ба шударга байдал” санал солилцох уулзалт зохион байгуулав /2010.01.27/

Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа эхэлсэнтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчидтэй “Хөрөнгө орлогын мэдүүлэг ба шударга байдал” санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалт хийснээр албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг, хариуцлага, хөрөнгө, орлогын мэдүүлгийн ил тод нээлттэй байдал, ач холбогдлын талаар сэтгүүлчид илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо.

Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргах нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэх хөшүүрэг болох зэрэг сэдвээр уулзалтад оролцогчид санал солилцов.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хаах хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргана гэж заасан байдаг.

Үүний дагуу төрийн улс төр, төрийн захиргаа, төрийн тусгай албан тушаалд байнга эсвэл түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах буюу гүйцэтгэх албан тушаалтнууд 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёрдугаар сарын 15 –ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчилэн гаргаж, байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us