 
												
												
											
											
										Insurance covers risk of fire absence
										
										 Jan 3, 2023 
										
										 Previous Post 
									
									Авлигатай тэмцэх газрын нийт албан хаагчид цаг агаарын хүндрэлтэй байгаа аймгуудын малчдад тусламж болгон өгөхөөр нэг өдрийн цалингаа хуримтлуулан, бод, бог малын нэмнээ, бээлий зэргийг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх төвд захиалгаар хийлгүүлснээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа дээрх тусламжийг гардуулж өгсөн.
Зарим аймгуудын нутагт цаг агаар хүндэрч, малчид байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж байгааг хүн бүр мэдэрч байгаа. Авлигатай тэмцэх газрын хамт олон ч хатуу ширүүн цаг агаартай нүүр тулсан малчиддаа сэтгэлийн дэм өгөх үүднээс нэг өдрийн цалингаа ийнхүү тусламж болгон хандивлаж буй юм.